Ж.ИЧИНХОРЛОО
“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа “Тольт” дунд сургуулийн 11Б ангийн сурагч, сагсан бөмбөгийн тамирчин Товуухоролбаатарын Есөнхүслэнг урьж, ярилцлаа.
Тэрээр “Mongolian Talent Academy”-аас зохион байгуулсан AAU-гийн зуны лигийн сонгон шалгаруулалтад тэнцэж, АНУ-д нэг сарын хугацаанд бэлтгэл хийхийн хажуугаар тэмцээнд оролцоод эх орондоо ирсэн. Энэ хугацаанд зөвхөн тамирчны ур чадвараа дээшлүүлээд зогсохгүй тус улсын ахлах сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг ч өөртөө нээж чадсан юм.
- Сагсан бөмбөгөөр хичээллээд хэр удаж байна вэ?
-Сагсан бөмбөгийн спортоор 11 настайгаасаа хичээллэсэн. Анх хувиараа бэлтгэлээ хийдэг байсан. Дараа нь “Этүгэн Ирвэсүүд” клубд нэгдэж, багаар ажиллан, хувийн ур чадвараа хөгжүүлж эхэлсэн.
Миний гаргасан, сүүлийн амжилт гэвэл 16 насны улсын аварга шалгаруулах тэмцээн, хүүхдийн лигт амжилттай оролцсон.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 181 (7678)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.