П.АМГАЛАН

 

“The Wasabies”  хамтлагийн экс гишүүн,  урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж яваа үзэсгэлэнт  дуучин, артист Д.Энхгэрэлийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор  урьж, ярилцлаа. Түүний хувьд  саяхан нээлтээ хийсэн, Монголын анхны  реппер, артистуудын хамтарсан  “RHYME”  киноны  ганц эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын худалдаа  мэргэжлээр төгссөн.

 

-Энэ удаа өөрийг нь дэлгэцийн уран бүтээлээс харах  сонирхолтой байлаа. “RHYME”  кинонд тоглох саналыг анх хэрхэн хүлээж авав?

-Кинонд тоглох саналыг гуравдугаар сард хүлээж аваад, маргааш нь Маргадын дүрд проб өгөөд тэнцсэн. Энэ дүрд проб өгсөн 54 дэх эмэгтэй болсон юм билээ. Кино зохиолынхоо үйл явдалд автаж, шунаж  уншсан. Бас   Маргадын дүрийг их өрөвдсөн ч харизмтай, ньюнстай тоглолт нь надад таалагдсан.

Анх удаа дэлгэцийн уран бүтээлд тоглож байгаа учраас  бүх зүйл  шинэ, содон санагдсан.  Баг хамт олон минь үнэхээр сайн дэмжсэн учраас ард нь амжилттай гарч чадсан. Нэг гэр бүл болсон уран бүтээлчидтэйгээ хамт кинонд ажиллаж, мартагдашгүй дурсамжийг бүтээсэндээ баяртай байна.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 181 (7678)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.