Ч.БЯМБАХАЖИД

 

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, бодлогын зөвлөмжүүд, эрх зүйн орчныг шинэчлэх боломжуудын талаар өчигдөр холбогдох байгууллагынхан хэлэлцсэн юм.

Тамхины хяналтын тухай хуулийн есдүгээр зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн 500 метрийн дотор “тамхи худалдаалахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Боловсролын сайдын 2024 оны А/140 дүгээр тушаалаар Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон байдаг байна.

 

“Тамхины онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр тогтоох зэрэг онцлох заалтуудыг оруулсан”

 

Хэлэлцүүлгийн үеэр НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр “Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан.

Тамхины хяналтын тухай хуультай хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа учраас хэрэгжилтийг хангах нь чухал юм. Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тамхины онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр тогтоох, цаашлаад жил ирэх тусам нэмэгдүүлэх тухай оруулсан нь онцлох заалтуудын нэг. Уг татварын 50 хувийг эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад ашиглах зэрэг залуучууд руу чиглэсэн арга хэмжээнд зарцуулах юм.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 181 (7678)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.