Ж.Ичинхорлоо

БНСУ-ын Жонжу хотод энэ сарын 24-нд болсон Жюү-жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, нийт 21 медаль хүртлээ.

Тэмцээнд таван орны 200 гаруй тамирчин  дөрвөн насны ангилалд өрсөлдсөнөөс Монгол Улсаас 38 тамирчин оролцож  гурван алт, долоон мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд  гурван алт, гурван мөнгө,  зургаан хүрэл, 18 насны ангилалд нэг мөнгө, гурван хүрэл медаль,16 насны ангилалд нэг хүрэл,14 насны ангилалд гурван  мөнгө, нэг  хүрэл  медаль хүртсэн байна. Ингэснээр Монголын багийн тамирчид нийтдээ 21 медаль хүртэж, тэмцээнийг амжилттай өндөрлүүллээ.

Мөн тэмцээний үеэр олон улсын шүүгчийн шалгалтыг зохион байгуулж, Батцогтын Буяндэлгэр, Батчулууны Энхтүвшин нар шүүгчийн зэрэглэлээ ахиулан Continental-ийн “A” зэрэглэлийн шүүгчид болсон нь онцлог үйл явдал байв. Түүнчлэн Монголын Жюү-жицүгийн холбооны Зөвлөлөөс дөрвөн оюутан анх удаа сайн дурын ажилтнаар оролцсон юм.

www.zms.mn