Х.ХАТАН
“Зууны мэдээ” сонин Монголын аймаг сумдын мэдээллийг бүсээр нь багцалж уншигчдадаа тогтмол хүргэж эхэллээ.
Даваа, Лхагва, Баасан гарагуудад тогтмол гарах энэхүү мэдээлэлд зургаан бүс нутагт өрнөж буй хөгжлийн бодлого, бүтээн байгуулалт, иргэдийн амьдралын чухал мэдээллийг цаг алдалгүй нийтэлснээр асуудлыг шийдүүлэх, шийдвэр гаргагчдын сонорт хүргэх боломж бүрдэх юм.
Та орон нутагт хаана ч амьдарч байж болно. Тухайн орон нутагт ямар асуудал бэрхшээл буйг манай сонины редакцад хандаж мэдээлснээр олны сонорт хүргэж байна.
Тухайн бүс нутагт хамрах аймаг сумдын хүн амын тоо, тойргоос сонгогдсон гишүүдийн утасны дугаар, аймгийнхаа дарга нарт хэлэх санал гомдлоо хаана яаж өгөх талаарх мэдээлэл, өдөр тутмын үйл явдлыг цөөн мөрөөр хүргэх гээд бүх талын мэдээллийг багтаасан.
Мөн аймаг сумд өвөлд бэлэн үү гэдгийг хөндсөн бичлэг, тухайн бүсэд олон хүнд хэрэгтэй ажлыг хийж буй хүмүүсийн ярилцлага гээд олон сонирхолтой мэдээллийг бүсийн мэдээллээр хүргэх болно.
Орон нутагт болж буй үйл явдал, амжилт, шийдлүүдийг онцлон хүргэж, бүс бүрийн өнгө төрх, хөгжил дэвшлийг үнэн бодитоор олон нийтэд түгээхийг хүсвэл Зууны мэдээ сонины бүсийн мэдээний редактор Р.Оюунтай 99138733, 89138733 дугаарын утсанд хандаарай.
Эх сурвалж: zms.mn