Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ
Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа талаарх асуудал жил бүр яригддаг. Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 10-наас эхлэн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардан улмаар “Багш нарын цалин нэмүүлэх Түр хороо”-г байгуулж байв. Тухайн үед багш нар цалин нэмэгдүүлэх шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн боловч шийдтэй хариу авалгүй есдүгээр сарын 21, 26 өдөр улс орон даяар ажил хаялт зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байв.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Л.Оюун-Эрдэнийн “14 мега төсөв” VS Г.Занданшатарын “хүн мега төсөв”
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цагт Монгол Улсын 2024-2026 оны төсвийн бодлого болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар нарын УИХ-д өргөн барьж батлуулсан, батлуулахаар хэлэлцүүлж байгаа төсвийн төслүүдэд бодлогын болон сайдуудын өөрийнх нь захиран зарцуулах төсвийн багцад харьцуулалт хийсэн юм.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Домбор хөгжмийн аялгуугаар хөглөгдсөн бүргэдчин
Нүдний харц, үйл хөдлөл, дүр төрх, дуу хоолой нь тун ч өвөрмөц нэгэн авьяастантай таарч, ярилцах боломж олдсон нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам байв. Чамин тансаг хээ угалзтай хувцсаар гоёж, хүчит бүргэд гартаа барьсан нь сүрдэм харагдана. Энгэртээ соёлын тэргүүний ажилтан, ардын авьяастны тэмдгээ гялалзуулсан түүнийг Магуяа Даваний гэдэг. “Зууны мэдээ” сонин түүнийг энэ удаагийн “Өв соёл” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумандаа фермерийн аж ахуй эрхэлж буй хөдөлмөрч нэгэн.