П.АМГАЛАН
Нүдний харц, үйл хөдлөл, дүр төрх, дуу хоолой нь тун ч өвөрмөц нэгэн авьяастантай таарч, ярилцах боломж олдсон нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам байв. Чамин тансаг хээ угалзтай хувцсаар гоёж, хүчит бүргэд гартаа барьсан нь сүрдэм харагдана. Энгэртээ соёлын тэргүүний ажилтан, ардын авьяастны тэмдгээ гялалзуулсан түүнийг Магуяа Даваний гэдэг. “Зууны мэдээ” сонин түүнийг энэ удаагийн “Өв соёл” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумандаа фермерийн аж ахуй эрхэлж буй хөдөлмөрч нэгэн.
Мөн Монголынхоо дахин давтагдашгүй өв соёл болох домбор хөгжимчин, бүргэдчин, малчин гэсэн олон мэргэжлийг өвлөн яваа ардын авьяастан юм.
Хүчит бүргэдийн сайн найз
Монгол хэмээх ондоошлыг тодотгох, бидний дахин давтагдашгүй өв соёлыг нэг дороос харах, бишрэх, суралцах боломжийг олгодог “Нүүдэлчин” наадамд манай нийтлэлийн зочин Магуяа Даваний Дархан-Уул аймгийнхаа өв тээгчдийн хамт хүрэлцэн ирсэн байв.
Энэ удаагийн “Нүүдэлчин” наадмын нэгэн тод өнгө болсон Дархан-Уул аймгийнхны хувьд мэргэжлийн театрын уран бүтээлчдийг оролцуулахгүйгээр зөвхөн өв тээгч нар нь үр хүүхдүүдтэйгээ оролцож байгаагаараа онцлог байв. Энэ талаар тэрээр
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7677)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.