Б.БАЯРЖАВХЛАН
“И-Монгол академи” УТҮГ -ын захирал Б.Мягмарнаранг урьж E-Mongolia системийн шинэчлэлтэй холбоотой шинэ ямар боломжууд бий болсон талаар ярилцлаа.
- И-Монголиа систем таван жилийнхээ ойн дээр 5.0 хувилбарт шилжиж, шинэчлэгдлээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-И-Монголиа системийг бид технологийн хөгжлийг даган жил бүр шинэчилж ирсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд И-Монголиа 5.0 хувилбарыг энэ сарын 20-нд олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ бид хиймэл оюун ухаан, AI дээр суурилсан төрийн үйлчилгээг иргэн шууд авах боломжийг бүрдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар И-Монголиа системд 87 байгууллагын 1268 үйлчилгээг цахимаар иргэн болон хуулийн этгээдэд хүргэж байна. Иргэд энэ олон үйлчилгээ дундаас өөрт хэрэгтэйг авахад хүндрэлтэй байдаг гэдэг.
Тиймээс энэ асуудлыг арилгахаар шинэчилсэн хувилбартаа ухаалаг хөтчийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэд ухаалаг хөтөч дээр шаардлагатай үйлчилгээгээ бичихэд хэрэгтэй үйлчилгээ нь гарч ирнэ. Chatchpt ашиглаж байгаатай ижил болгож үйлчилгээг хялбарчилсан.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7677)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.