-Тэмдэглэл-

Ц.ЭНХБАТ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ЗУНЫ 16 ДАХЬ  СПАРТАКИАДЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛД СҮХБААТАР  ДҮҮРЭГ ТҮРҮҮЛЖ, БАЯНХОНГОР  АЙМАГ УДААЛЖ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ ГУРВАЛЛАА

 Баянхонгор аймагт энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохиогдсон ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд  21 аймаг, гурван хотыг төлөөлж эрэгтэй 14, эмэгтэй 12 багийн нийт нэг 100 гаруй ширээний теннисчид баг, дан хос, нэгбүрчилсэн гурван төрлөөр өрсөлдөж  аваргуудаа тодрууллаа. Нийт төрлийн нийлбэр дүнг нэгтгэхэд, хоёр алт, нэг мөнгөн медалиар Сүхбаатар дүүрэг түрүүлж, хоёр алт, хоёр хүрэл медалиар Баянхонгор аймаг удаалж, нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл  медальтайгаар Баянгол дүүрэг эхний гуравт шалгарлаа.

 

МАГНАЙЖАРГАЛ ТҮРҮҮЛЖ , ТЭМҮҮЛЭН, ЛХАГВАСҮРЭН НАР МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЦГООВ

  Ширээний теннисний хамгийн гол төрөл болох  нэгбүрчилсэн төрөлд Монгол  Улсын шигшээ багийн гишүүн, залуу  тамирчин Манлайжаргал спортын мастер Тэмүүлэнг 4:3-ийн харьцаагаар хожиж спартакиадын шинэ  аваргаар тодорлоо.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7676)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.