Б.ЖАВХЛАН

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн дуудлага ихэсч байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага СХД-ийн ОБГ-т 19.42 цагт ирсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн таван ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн таван ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.