Б.ЖАВХЛАН
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газарт алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хүүхэд алга болоод долоо хонож байгаа юм.
Иргэдийн зүгээс хүүхдийн эрэн хайхад ашиглаж буй зургийг өөр хүүхдийн зураг гэх шүүмжлэлийг сошиалд илэрхийлсээр буй. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Хүүгийн эцэг эх уг зургийг есдүгээр сарын 1-ний өдөр авхуулсан зураг гэж өгсөн" гэлээ.