Б.БАЯРЖАВХЛАН
Сүүлийн жилүүдэд технологийн салбар дэлхий нийтийн гол хөдөлгөгч хүч болж байна. Дижиталчлал, хиймэл оюун ухаан, клауд технологи, интернэтийн өргөн хэрэглээ нь улс орон байгууллага, хувь хүний амьдралын хэв маягт олон талаараа нөлөөлж, хэрэглээ нь нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, технологийн салбарын хөгжлийг дагаж эдийн засгийн өсөлт, улс орны өрсөлдөх чадвар, иргэдийн амьдралын чанар дээшилсээр байна.
Манай улсад ч технологийн компаниуд өдрөөс өдөрт шинээр мэндэлж, түүнийгээ дагаад гадна, дотны зах зээлд өрсөлдсөөр байна. Тэгвэл Монгол Улсад анх удаа 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын технологийн салбарынхныг хамруулсан “Techweek” арга хэмжээ өчигдөр нээлтээ хийлээ. Тус арга хэмжээ нь долоо хоногийн турш болох юм. Ингэхдээ технологийн салбарын хөгжил, инновац, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх 50 гаруй арга хэмжээг олон улсын жишгийн дагуу Монгол Улсдаа анх удаа зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой юм.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 178 (7675)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.