Унасныг босгож, ухарсныг урагшлуулдаг Д.Гончигсүрэн гавьяат
“Дарханд ирж ажиллаж, амьдраад 56 жил болоход энэ жилийнх шиг ийм гандуу зуныг хоёр дахь удаагаа л үзлээ” хэмээн ярих буурлыг Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Давхарын Гончигсүрэн гэдэг.
Дархан хотоос эхэлсэн Дархан-Уул аймгийн 64 жилийн түүхийн дийлэнх хугацааг эгээ л өөрийн амьдрал лугаа хүүрнэн өгүүлэх энэ эрхмийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа онцоллоо.
Э.Батшугар: Виртуал бүс байгуулсан нь Аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих гол хөшүүрэг
“И Монголиа” системийн 5.0 хувилбараа танилцуулаад удаагүй байна. Мөн Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих “Виртуал бүс” байгуулах шийдвэр гаргасан. Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай ярилцлаа.
Д.Тэгшбаяр: Төрөөс платформ гаргаж, Иргэний нийгмийн байгууллагууд мэдээллээ оруулдаг байх нь зөв
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинжээч, судлаач Д.Тэгшбаярыг урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан Иргэний нийгмийн бодлогын судалгаа, цаашдын алхам зөвлөлдөх уулзалтын үеэр Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангаа танилцуулсан нь энэ салбар дахь тулгамдаад байгаа олон асуудалд хариулт болох сонирхолтой шийдэл болж чадсаныг салбарынхан онцлолж байлаа.