Б.БАЯР

 

Хэдийгээр, намрын налгар өдрүүд ирсэн ч хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилсан. Үүнтэй зэрэгцээд улс даяараа өвөлжилтийн бэлтгэл яригдаж байна. Төр ч, хувь хүмүүс, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тус бүр өвөлдөө бэлдэх үүрэгтэй. Гэхдээ, төр засгийн зүгээс хүлээсэн үүргийн дагуу үүрэх ачаа ихтэй. Хавар зуныг ажсан хашир улсууд “…Ирэх өвөл чангарна” л гэцгээж байна. Ерөнхийдөө улсын хэмжээнд зуншлага сайнгүй өнгөрсөн. Тиймээс, төв, зүүн бүсийн аймгууд ирэх өвөл ачаалал авах төлөв харагдаж байгаа юм. Үүнийг ч эдгээр бүс нутгийн аймгуудын удирдлагууд ойлгоод байгаа бололтой. Тухайлбал, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл энэ сарын 19-нд аймгийнхааа 14 сумын Засаг даргын дуудаж цуглуулаад өвөлжилттэй холбоотой тодорхой чиглэлүүдийг өгчээ. Тэрээр...

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 177 (7674)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.