Н.САРАНГЭРЭЛ

“Дарханд ирж ажиллаж, амьдраад 56 жил  болоход энэ жилийнх шиг ийм гандуу зуныг хоёр дахь удаагаа л үзлээ” хэмээн ярих буурлыг Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Давхарын Гончигсүрэн гэдэг.

Дархан хотоос эхэлсэн Дархан-Уул аймгийн 64 жилийн түүхийн дийлэнх хугацааг эгээ л өөрийн амьдрал лугаа хүүрнэн өгүүлэх энэ эрхмийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа онцоллоо.

 

ҮЙЛДВЭРЧНИЙ ЗӨВЛӨЛД

 

Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Давхарын Гончигсүрэн Худалдааны техникум төгсөөд Ховдын худалдаанд ажиллаж байгаад Их сургуульд оржээ. 1969 онд МУИС төгссөн залуу мэргэжилтнийг МҮЭ-ийн Төв зөвлөлөөс Дархан хотын Үйлдвэрчний зөвлөлд үйлдвэр, социалист уралдаан хариуцсан хэлтсийн нарийн бичгийн даргаар томилон илгээв.

Тэр үед үйлдвэрийн шинэхэн хот Дарханд ажил, амьдрал буцалж, бүтээн байгуулалт өрнөж байсныг социалист хөдөлмөрийн төлөө 1600 бригад ажилладаг гэсэн ганцхан тоогоор илэрхийлж болно. Үүний цаана байгаа нөр их хүч хөдөлмөрийг үнэн зөвөөр дүгнэж, нэгтгэж гаргана гэдэг хариуцлагатай ажил.

Ийм ажил хийж байгаа ажилтнуудынхаа ажлыг Үйлдвэрчний Төв зөвлөлөөс хоёр жилд нэг удаа дүгнэдэг зарчмаар Д.Гончигсүрэн 1971 онд ажлаа тайлагнахад үр дүн нь ч гайгүй гарч, түүнийг Москвадд 45 хоног сурах, бас Ленинградад 21 хоног амрах эрхээр шагнаж байжээ.

Хоёр жилийн дараа болсон ээлжит шалгалтаар мөн л өндөр үнэлгээ авсан тул Төв зөвлөлөөс түүнийг Германд үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний дээд сургуульд сургахаар шийдвэрлэж явахаасаа өмнө Төв зөвлөлийн зардлаар амрах эрх олгож.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 177 (7674)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.