П.Лхагва

Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 20-нд боллоо. Тус нээлтийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц. Бямба-Отгон түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын арслан Э.Батмагнай үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэж уран мэхийг уралдуулан үнэн хүчийг үзэн барилдав.

Харин шөвгийн наймд улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Э.Даш, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, улсын начин Д.Амарсайхан нар үлджээ.