М.ЗҮЙР

Монголын утга зохиолын түүхэнд өөрийн бүтээлээрээ мартагдашгүй зам мөрөө үлдээсэн зохиолч Намсрайн Банзрагчийн мэндэлсний 100 жилийн ой (1925-2003) тохиож байна.

Зохиолч Н.Банзрагчийн өгүүлэл, тууж, романууд нь тухайн цаг үеийн нийгмийн онцлог, эгэл жирийн хүний ажил хөдөлмөр, амьдралын өнгө аясsг дүрслэн өгүүлэхийн зэрэгцээ хүний сэтгэлийн мөн чанар, хайр, хүндэтгэлийг ч  илэрхийлсэн байдгаараа онцлог. Тиймээс ч нийгмийн түүхэнд мартагдахгүй өнөө цагийн залуу үеийн хүсэл тэмүүллийг өдөөгч болж, тэдний сэтгэл зүрхэнд хүрч, уншигдах ширээний ном болсоор иржээ.

Бид бүхний сайн мэдэх унших дуртай “Зам” романаа 1967 онд бичсэн бөгөөд анхны өгүүллэгийн түүвэр нь 1959 онд “Жирийн хүүхнүүд” нэртэйгээр хэвлэгдэж байсан билээ.

Зохиолч Н.Банзрагчийн 100 жилийн ойн хүрээнд үр хүүхэд, ач зээ нар нь уран бүтээлүүдийг нь олны хүртээл болгож, уншигчдын гар дээр хүргэхээр дахин хэвлэж Номын баярт оролцож байгаа юм байна.

Та бүхэн “Намсрайн Банзрагч мэндэлсний 100 жил” гэсэн асраас хайртай зохиолчийнхоо унших дуртай номуудыг худалдан аваарай.