П.Лхагва

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-нд үргэлжилж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон хүрэл медаль хүртлээ. Тэрээр Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар ялснаар ДАШТ-ий хоёр дахь медалиа хүртлээ.

Тэрээр найман жилийн өмнөх тус тэмцээнээс алтан медаль хүртэж байв. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн дөрөв дэх медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 83 дахь медаль, 47 дахь хүрэл медаль болов.