Данийн Хаант Улс батлан хамгаалах стратегиа өөрчилж байна
Данийн Хаант Улсын ерөнхий сайд Метте Фредериксен алсын тусгалын пуужин, нисгэгчгүй онгоц худалдаж авах төлөвлөгөө танилцууллаа. Тэрбээр засгийн газрынхаа энэхүү шийдвэрийг Оросын зүгээс Украинд нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, НАТО-гийн нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоц нэвтэрсний дараах "парадигмын өөрчлөлт" гэж тодорхойлов. Мөн "Орос улс олон жилийн турш Европ болон Дани улсад аюул заналхийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэж мэдэгдэв.
МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрт өрсөлдөгч нэмэгдэх үү?
МАН-ынхан намын даргаа сонгох Удирдах зөвлөлийн хурлаа товложээ. Ирэх бямба гаригт хийхээр болжээ. МАН-ын Удирдах зөвлөл 36 гишүүнтэй. Энэ Удирдах зөвлөлийг 2021 оны арванхоёрдугаар сард сонгож байв. Эднээс, өдгөө Т.Аюурайхан, Ц.Чулуунзагд хоёр нь хоригдож байна. Мөн, Ж.Мөнхбат Монголдоо ирэлгүй удаж байгаа юм.
Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг
Манай улсын Засгийн газар, “Рин Тинто” хоёрын дунд татварын маргаан гарсан. Хэдэн жил болж байна. Тэр маргааныг Лондоны арбитрын шүүх энэ долоо хоногийн даваа гаригаас хэлэлцээд эхэлжээ. Манайхан тоож байгаа ч юм алга. “…МАН-ын дарга хэн болох вэ” гээд л маргалдаад сууж байна.