Онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүнээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ
Хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүнээ хутгалж хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр болсон юм.
Тодруулбал, Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн хүнээ онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?
Эрх баригч МАН-ын даргын “сунгаа” явж байна. Урьд урьдынхаас өөрөөр, ширүүн өрнөж байна. Ямартай ч, гурван сар гаруйн өмнө Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар энэ сонгуульд өрсөлдөж таарна. Нэмээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр болсон.
Дотоод орчны агаар гадаахаас 2-5 дахин их хортой
Бидний төдийлөн анзаардаггүй зүйл бол гэр, ажлын байрны дотоод орчин гаднах орчноос илүү бохирдолтой байдаг гэвэл та итгэх үү.
Олон хүнтэй, тавилга ихтэй газарт агаарыг бохирдуулдаг химийн бодис ялгардаг. Дотоод орчинд тоос, бактери, нян мөөгөнцөр хуримтлагдаж хорт хий ялгаруулснаар агаарын чанар буурч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар мэргэжилтнүүд хэлж байна.
Гэтэл гадаад орчны бохирдсон агаарыг салхи, бороо, нарны туяагаар байгаль өөрөө цэвэрлэгээ хийж, бохирдлыг устгадаг учир харьцангуй цэвэр байдаг аж.