Д.МЯГМАРЖАРГАЛ
Сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалтад тарваган тахал өвчнөөс гадна вирус нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи, иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж “нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гурван жилд нэг удаа болдог олон улсын “Yersina” симпозиум 15 дахь удаагийн хурал Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа.
Энэ удаагийн симпозиумд Ази, Европ, Америк тивийн 13 орны судлаач, эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэсэн 96 бүтээл, зоонозын халдварын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хуралд 84 бүтээл ирснээс 36 илтгэлийг шалгаруулан таван хэсэгт хуваан хэлэлцлээ. Хурлын зорилго Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц, шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7671)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.