Ч.БЯМБАХАЖИД

 

Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр 2040 он хүртэлх бодлого, төлөвлөгөөний баримт бичгийг боловсруулах ажлын талаар танилцуулжээ.

Хангайн бүсэд хэрэгжих эрчим хүчний томоохон төслүүдийг энд дурдъя.

Үүнд: Нэгдүгээрт, Байдрагийн 30 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц.

Хоёрдугаарт, Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц.

Гуравдугаарт, Улаанбаатар-Арвайхээр-Улиастай чиглэлийн 550 кВ-ын цахилгаан дамжуулах шугам юм.

Мөн хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авах аж.

БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах.

Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7671)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.