Хүүхэд зөөх ажлыг хөлсгүй хийсээр байна
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд, ажилдаа хоцорч очих. Орой ажлын цаг дуусахаас өмнө даргынхаа нүдийг хариулж байгаад ирж хүүхдээ аваад, ажил дээрээ очиж, хуруугаа уншуулах. Улаанбаатарынхны амьдралын цикл нэг иймэрхүү. Бүр зарим эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхийн тулд нэг нь заавал ажлаасаа гарч байх жишээний. Харин зарим нь орон нутгаас аав, ээжийгээ дуудаж хүүхдээ харуулж ажил, хөдөлмөр эрхэлж байна.
Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг бусдад худалдаж гэрээгээ зөрчжээ
Уг нь, ЦЕГ-аас байнга шахам “...Орон сууц худалдаж авахдаа бичиг баримт, өмчлөгчийн мэдээллийг нягталж шалгаж бай” гэж анхааруулан зөвлөдөг. Гэвч, үүнтэй холбоотой маргаан гараад л байдаг. Нэмээд, төрийн байгууллага хүртэл бүрдүүлэх материал сэлтэд хөнгөн хуумгай хандаж шийдвэр гаргаснаас хэрэг маргааныг улам түвэгтэй байдалд хүргэх нь байна.
М.Булбул: Миний нэр “алтан гургалдай” гэсэн утгатай
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Булбулыг урьж, ярилцлаа. Тэрээр аравдугаар сарын 1-нээс Монголын үндэсний дээд лигийн “Рirates” багийн бүрэлдэхүүнд тоглох юм.