П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Булбулыг урьж, ярилцлаа. Тэрээр аравдугаар сарын 1-нээс Монголын үндэсний дээд лигийн “Рirates” багийн бүрэлдэхүүнд тоглох юм.
-Бэлтгэлийнхээ хажуугаар ярилцах цаг гаргасан танд баярлалаа. Сагсан бөмбөгийн спортод анх хөл тавьж байсан түүхээр нь яриагаа эхэлье?
-Сайн байна уу? Намайг урьж ярилцаж байгаа та бүхэнд баярлалаа. Би долоон настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 23 жил тууштай бэлтгэл сургуулилтаа хийж байна. Анх хөнгөн атлетикаар хичээллэж, тэмцээн уралдаанд ордог байв. Энэ нь сагсан бөмбөгөөр амжилт гаргаж, урт хугацаанд хичээллэхэд нөлөөлсөн гэж боддог. Аавын минь бага дүү спортын хүн байдаг. Тэр ч утгаараа Налайх дүүрэгт өөрийнхөө сагсан бөмбөгийн багшид намайг шавь оруулж байлаа.
-Тэгвэл спортыг амьдралынхаа нэг хэсэг болгож, мэргэжлийн түвшний тамирчин болж өдийг хүртэл тууштай хичээллэхэд нөлөөлсөн зүйл бий юу?
-Хөнгөн атлетикаар ийм амжилт, волейболоор ийм амжилт, сагсан бөмбөгөөр ийм амжилт гаргах юм байна гээд тэмцээн уралдаанд орох бүрдээ өөрийгөө ажигладаг байсан. Тэр дундаас илүү чадаж байгаагаа цааш хөгжүүлж, тууштай суралцах зорилго тавьж хичээллэсэн гэж болно.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 173 (7670)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.