Д.Мягмаржаргал, гэрэл зургийг Р.Оюун
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөхөд тэднийг хамгаалах албан болон ТББ байгууллага байдаг. Гэвч удирдах албан тушаалтан нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй ажилтны эрхийг зөрчиж удаа дараа дарамталсан зөрчил гарчээ. Зургадугаар сарын 2-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас сүүлийн гурван жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт нээлттэй сонсгол явуулж тус сонсголыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэдээлэл дээр тулгуурлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал гомдлыг хууль дүрмийн дагуу яам, агентлагаас авчээ. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Н.Хурцэцэг хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтэн Цэвэлмаа гэх ажилтнаа мэдээллийг гадагш задрууллаа гэх нэрийдлээр ХБИЭХ ТББ-ын гишүүдтэй холбоотой гэж гүтгэн нүүр рүү нь ус цацаж, хэл амаар доромжлон хавчин гадуурхаж, удаа дараа дарамталж, ёс зүйгүй үйлдэл гаргажээ. Үүний дагуу ХБИЭАХ ТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ёс зүйн хороонд хандахад ёс зүйн зөрчил гарсан нь нотлогдсонгүй гэсэн хариуг 56 хоногийн дараа өгчээ. Үүнд ХБИЭАХ ТББ-аас ХБИЁЗХ-нд гомдолтой байгаа мөн ХБХХЕГ-ын албан тушаалтнуудын ажилтандаа гаргасан ёс зүйн доголдлыг зогсоох, эрх бүхий албан тушаалтнуудыг огцруулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. ХБИЭАХ ТББ-ын гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөх болсон энэ нийгэмд биднийг хамгаалах ёстой газрын удирдах албан тушаалтнууд ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Энэ хүмүүсийг татан буулгаж, залуу боловсон хүчин ажиллуулмаар байна гэлээ.
Эх сурвалж www.zms.mn