-МУИС-ийн профессор Мөнхжаргалын Базаррагчаагийн 80 насны ойд-
Түүний өчүүхэн шавь: МУИС-ийн багш Чой.Баттулга
XX зууны монгол хэл судлалын түүхэнд нэгэн сод эрдэмт хүмүүн төрсөн нь Төрийн шагналт, гавьяат багш, академич, профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Шадавын Лувсанвандан билээ. Судлаачид түүнийг “Монгол хэл шинжлэлийн түүх, түүхэн хэл зүй, аялгуу судлал, орчин цагийн монгол хэлний авиа, үг бүтээвэр, үгийн сан, өгүүлбэр судлал зэрэг хэл шинжлэлийн бүхий л салбарт хамаарагдах хэлшинжлэлийн өргөн хүрээтэй иж бүрэн судалгааг хийсэн хэл шинжлэлийн онолын асар их мэдлэгтэй, түүний олон салбар ухааныг тэгш эзэмшсэн XX зууны Монголын их сэтгэгчдийн нэг” хэмээн тодорхойлдог.
Энэ агуу хүмүүн лүгээ, одоо монгол хэл шинжлэлийн бүх салбарыг өргөн хүрээтэй иж бүрнээр судалж буй эрдэмтэн бол Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Мөнхжаргалын Базаррагчаа юм.
Эрдэмтэн М.Базаррагчаа нь 1967 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг төгссөнөөс эдүгээ хүртэл эрдэм судлалын ажлаа туурвисаар, ном сурах бичиг 26, ганц сэдэвт бүтээл 14, эрдэм шинжилгээний онолын өгүүлэл 52, хялбаршуулсан нийтлэл тавь шахмыг нийтлүүлж, олны хүртээл болгосон байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 172 (7669)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.