Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ
“Ижий бурхад”-д энэ удаа олноо “Алтан” хэмээн алдаршсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн гэргийг онцолж байна.
Зөвхөн дэлгэцийн бүтээлүүдээс нь “Цогт тайж”-ийн Цогт хунтайж, “Сүхбаатар” киноны Эрдэнэ гүн, Сүю Шү Жан, “Сэрэлт”-ийн Даш, “Нүгэл буян” киноны Хүрээ Нямжав, “Улаанбаатарт байгаа миний аавд”-ын манаач өвгөн гээд нэрийг нь дурдахад л нүдэнд харагдах дүрүүдийн эзэн алдарт Ц.Цэгмидийн хүүхдүүдээс дөрөв нь урлагийн зам мөр хөөж, Монголын урлагт оройлох уран бүтээлчид болсон. Араас нь залгаж ач зээ нараас нь урлагт зүтгэх авьяастнууд төрөн гарч буй юм.
Авьяаслаг аавынхаа шийрийг хатааж нэртэй жүжигчин болсон хоёр хүүгийн том нь Ц.Төмөрбаатар. Өнгөрсөн наадмаар Ардын жүжигчин цол хүртсэн. Түүний дүү Ц.Төмөрхуяг нь гавьяат жүжигчин. Том охин Ц.Уртнасан манай урдаа барьдаг төгөлдөр хуурчийн нэг, хүү Ц.Төмөрсүх нь мэргэжлийн балетчин.
ШОРООТЫН ЦЭВЭЭН ГУАЙ “ЦЭГМИДЭД ОЛОН Л ХҮҮХЭД ГАРГАЖ ӨГӨӨРЭЙ” ГЭЖ БАЙЖЭЭ
Хань нь бурхан болж, том нь 13-тай, бага нь найман сартай өнчирч хоцорсон хүүхдүүдээ өсгөж өндийлгөх хүндхэн ачааг 37-хон насандаа үүрч үлдсэн ижийг Т.Долгоржав гэдэг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, хонгариад удмын хүн байжээ. Тэрээр 1995 онд нэрт сэтгүүлч Уламбаярын Амарсайханд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө тухай ийн ярьсан байдаг юм.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.