Б.БАЯРЖАВХЛАН
Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах “Тэнгэрийн хутагт” фестиваль энэ сарын 19-20-нд Дэлхийн энергийн төв буюу Хамарын хийдэд болох гэж байна. Гурван өдөр, гурван өөр орон зайд, өөр өөр өнгө аяс бүхий онцгой уур амьсгалаар бие, сэтгэлийг нэгэн зэрэг тэтгэн цэнгүүлж буйгаараа онцлогтой ажээ.
Монголын театрын урлагийн анхдагч суурийг ноён хутагт Данзанравжаа тавьсан бөгөөд тэрээр говийн задгай талд нүүдлийн театр байгуулсан нь урлаг, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал байв. Тэгвэл түүний үүх түүх, сургаал номлол, дуу хуураас сэдэвлэн бүтээсэн “Тэнгэрийн Хутагт” бүжгэн жүжиг нь 2023 онд нээлтээ задгай тайзнаа олон нийтэд толилуулагдсан билээ. Энэхүү бүтээл нь Монголын сонгодог урлагийн үүд хаалгыг нээж, ардын оюун санааны өвийг тайзны хэлээр өгүүлсэн анхны томоохон алхам болсон юм.
"Үлэмжийн Чанар" тайз - Шамбалын орон
Сэтгэлийн амар амгалан, дотоод аяллын төв. Шамбалын уур амьсгалтай энэхүү тайзан дээр иог, хөгжимт бясалгал, энергийн засал, арт терапи зэрэг хөтөлбөрүүд таныг өөрийгөө дахин нээхэд хөтөлнө.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.