Ч.БЯМБАХАЖИД

 

Нүүдэлчин ард түмний уламжлалт сууц болох гэр нь хэдэн зууны туршид байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ирсэн дэлхийн хаана ч үгүй, өвөрмөц бүтээл билээ. Нүүдэлчин амьдралын хэв маягт бүрэн нийцсэн энэ сууц нь зөвхөн амьдрах орон байр төдийгүй үндэсний өв соёл юм.

Тэгвэл ОХУ-ын “Купол дом” компани монгол ахуй, нүүдэлчин соёлын нэгээхэн хэсэг болсон гэрээс санаа авч “Бөмбөгөр оройт байшин”-г бүтээжээ. Уг байшин нь уламжлалт монгол гэрийн үндсэн дээр бүтээгдсэн дизайн, ашиглалтын чанар, шинэлэг шийдлийг агуулсан гэдгээрээ олон хүний сонирхлыг татаж байгаа юм.

Өчигдөр “Бөмбөгөр оройт байшин”-гийн нээлтийн үйл ажиллагааг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков, Беларусь Улсын Элчин сайд Д.Н.Горелик, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нарын төлөөллүүд оролцлоо.

 

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.