П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа ҮУИТ-ын эвэр бүрээ хөгжимчин, Гавьяат жүжигчин Ц.Сайнзоригийг урьж, ярилцлаа.

 

-Төр түмний цэнгэл Үндэсний их баяр наадмын босгон дээр урлагт зориулсан олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж Гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэнд тань баяр хүргэе. Тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл шинэхнээрээ байгаа болов уу?

-Баярлалаа. Энэ бол манай ардын үлээвэр болон үндэсний эвэр бүрээ хөгжимчид, Үндэсний урлагийн их театр, Монгол төрийн үндэсний их найрлын хамт олон бид бүхний хүсэн хүлээсэн шагнал юм.

Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг ҮУИТ-ынхаа 75 жилийн ойгоор хүртсэндээ их баярлаж байна.

Өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ үнэнч тууштай зүтгэж, чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөснийг минь үнэллээ гэж хамгийн түрүүнд бодогдсон. Үүний сацуу урлаг гэх их айлд хөтөлж оруулсан аав, ээжийгээ бодож баярын нулимс унагадаг юм билээ.

-Тэгвэл ирээдүйн замыг заасан ижий, ааваар нь яриагаа үргэлжлүүлье. Тэр олон хөгжмийн зэмсэг дотроос эвэр бүрээг сонгосон шалтгаан бий юу?

-Аав маань нисгэгч хүн байсан. Насаараа хөх тэнгэрт дүүлэн ниссээр энэ насаа барсан. Ингэхдээ чөлөөт цагаараа үргэлж өөрийгөө хөгжүүлж, найман улсын хэл сурч эрдмийн мөр хөөсөн хүн. Аавын маань номын багш бол Б.Ринчен гуайн шавь  Чой.Лувсанжав гэж бичгийн их эрдэмтэн байлаа. Харин Чой.Лувсанжав гуайн эхнэр н.Оюун гуай Хөгжим бүжгийн коллежийн монгол хэл, уран зохиолын багш байв. Түүнчлэн миний 6-8 дугаар ангийн анги удирдсан багш байсан удаатай. 

 

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.