Д.Мягмаржаргал
Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. Иргэн П нь эхнэртэйгээ хохирогчийн гэрээс мах худалдан авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө иргэн П нь эмээг нь гарсан хойгуур тус айлын 10 сартай охин У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь хоёр удаа хутгалж хөнөөжээ.
Хохирогчийн эмээ энэ тухай “Зургаахан настай эгчийнх нь нүдэн дээр дөнгөж хөлд орох гэж байсан 10 сартай охиныг минь “Их уйллаа“ гээд хөнөөсөн. Солонгост байсан ээж нь 14 хоногийн дараа охин дээрээ ирэх байсан. Хэрэгтний ар гэрээс охины минь ажил явдал дээр ирж уучлалт гуйгаагүй” гэв.
Улсын яллагчийн зүгээс хаалттай хорих ангид 25 жилийн хорих ял төлөвлөж байсан ч шүүхээс 14 жил нээлттэй дэглэмийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд талийгаач охины ар гэр гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүх хуралд ханджэ