Ч.БЯМБАХАЖИД
Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Хүүхдийн вакцин аутизмтай холбоотой гэх худал мэдээлэл тархаж байна” гэх жишээ татан, буруу ойлголтыг олон нийтэд түгээжээ.
Мөн өөр нэг Фэйсбүүк хэрэглэгч “Вакцин гэдэг зүйлд итгэхээ больчихсон. Улаанбурханы эсрэг вакциныг яг ковидын вакцин шиг шахаж байна. Дархлаажуулалт нэртэй вакцин гаж нөлөөг бий болгож байна”.
Бас нэг иргэн “Ковид, томуу, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хүүхдэд шахаж байна” гэсэн агуулгатай пост фэйсбүүк хуудаснаа бичиж бусдыг үндэслэлгүй худал мэдээллээр төөрөгдүүлжээ.
Дээрх кейсүүдэд дурдсанчлан зарим хүмүүс олон нийтийг төөрөгдүүлж, сөрөг үр дагавруудыг бий болгож байгаа юм. Монгол Улсад сүүлийн жилүүдэд товлолт дархлаажуулалт 95 хувиас дээш хамрагдалттай байна. Гэвч зарим дүүрэг, аймагт КОВИД 19-ийн дараах вакцин эсэргүүцэгч нарийн сөрөг мэдээлэлтэй холбоотойгоор иргэд вакцинд эргэлзэх зэрэг сөрөг хүчин зүйлээс шалтгаалан 95 хувьд хүрэхгүй байх тохиолдол байгаа аж.
“Товлолт 10 төрлийн вакцинаар 13 халдварт өвчнөөс сэргийлж байна”
Дархлаажуулалт бол жил бүр дунджаар 3.5-5 сая хүний амь насыг авардаг анагаах ухааны томоохон ололт амжилт гэдэг.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7666)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.