Ч.БЯМБАХАЖИД

 

Дэлхий нийтэд хамгийн тулгамдаж буй асуудал бол уур амьсгалын өөрчлөлт болоод байна. Дэлхий дээрх соёлын өвийн зургаан газар тутмын нэг нь тодорхой хэмжээгээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж эвдрэх, устаж сүйрэх аюулд ороод байгааг судлаачид тэмдэглэжээ.

Соёл болон байгалийн өв нь дахин давтагдашгүй зүйл юм. Тэр тусмаа соёлын өв нь дахин бүтээх боломжгүй, цор ганц орших үнэт зүйл байдаг. Гэвч түүх, дурсгалын үнэт соёлын өвийг хамгаалан үлдэхэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрсдэл учруулсаар байна.

Тиймээс дэлхий нийтэд уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон улсын хөшөө дурсгалыг хамгаалах зөвлөл, дэлхийн уур амьсгал ба соёлын өвийн сүлжээ, national geographic society хамтран “Өнгөрснөөс ирээдүй рүү” гэх төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Энэ хүрээнд жил бүр 10 улс орныг сонгон авч уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нутгийн иргэдийг чадавхжуулах, мэдээллээр хангах, орон нутгийн шинжээч сургагч багш нарыг бэлтгэх аж. Уг төсөл нь дэлхий нийтэд хэрэгжээд гурван жил болж байгаа юм. Энэ хүрээнд өчигдөр “Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг Соёлын өвийн үндэсний төв, Юниско, “Хэрлэн сэрвэн хаалга”, Preserving legacis байгууллагууд хамтран зохион байгууллаа.

.

“Монгол Улсад байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж байгаа нь соёлын өвд үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна”

Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат “Соёлын өвийг хамгаалахад “Өвлөн уламжлагчийг дэмжих бодлого тодорхой байх ёстой. Тиймээс энэ намрын УИХ-ын чуулганд өргөн барихаар өнөөгийн “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг дөрвөн үндсэн хэсэгтэй том хууль болгон задлахаар хуулийн төслөө боловсруулж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилго, Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн чиглэл, Биологийн олон янз байдлын тухай конвенц болон бусад баримт бичигт “Уламжлалт өв соёлыг хадгалан, уламжилж ирсэн мэдлэгт суурилан байгальтайгаа зэрэгцэн оршихуй” түгээмэл зорилтыг хэрэгжүүлж байна. \

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 168 (7665)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.