Б.ЖАВХЛАН
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх "Хоргын тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл иржээ.
Уг иргэн нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирээд байж. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна. Түүнийг ютүбер байсан гэх албан бус мэдээлэл байна.