Б.ЖАВХЛАН
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны энэ сарын 04-05-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, бусдад худалдан борлуулдаг хоёр бүлгийн 11 этгээдийг баривчлан, дөрвөн төрлийн мансууруулах бодис, хэрэглүүр, бэлэн мөнгө, 11 ширхэг гар утас, зургаан тээврийн хэрэгсэл зэргийг эд мөрийн баримтаар тус тус хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сэжигтэй этгээдүүд 30-аас дээш насныхан байх бөгөөд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ. Мөн тэдний хоёр нь эмэгтэй хүн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд холбогдох нь нэмэгдэж байна. Та бүхэн гэр бүл ойр дотнынхондоо тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.