Д.Дарамбазар
Энэ өдөр тохиож байсан дэлхийн түүхэн дэх улс төр, спорт, соёлд тодорхой нөлөө үзүүлсэн үйл явдлуудын талаар хүргэж байна.
1944 он – Францын генерал Шарль де Голль Парис хотод ялалтын жагсаал удирдан явсан нь нацистуудын эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөн даруйд болжээ. Тэрбээр Германы снайперын аюулыг үл тоон зоригтойгоор жагсаалыг удирдсан байна.
1939 он – Анхны телевизээр дамжуулсан Major League Baseball-ийн тоглолтууд W2XBS туршилтын станцаар үзүүлсэн аж. Тоглолт нь Синсиннати Редс ба Бруклин Доджерс багуудын хооронд болсон ба хоёр тоглолт Редс баг эхний тоглолтод 5-2, Доджерс баг хоёр дахь дээр 6-1-ээр ялж байжээ.
1958 он – Аляска мужийн иргэд мужийн тусгаар тогтнолын төлөө санал өгч, олонхын дэмжлэг авч байсан аж.
1968 он – Чикаго хотод АНУ-ын Ардчилсан намын Үндэсний чуулган нээгдэж, эсэргүүцлийн жагсаалын үед цагдаагийн хүч хэрэглэсэн бөгөөд үүний дүнд Хьюберт Х. Хамфри ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм.
1972 он – Баруун Герман улсын Мюнхенд зуны Олимпийн наадам нээгдсэн.
1978 он – Вены кардинал Альбино Лучиани Пап Паул VI-ийн нас барсны дараа Пап Жон Паул I нэрээр сонгогдсон байна. Тэрбээр нэг сарын дараа нас барсан.
1980 он – FBI Харвигийн Resort Hotel-д байрлуулсан тэсрэх бөмбөгийг устгах гэж оролдохдоо санамсаргүйгээр дэлбэлсэн аж. Зочид буудал аль хэдийн эвакулагдсан байсан тул гэмтэл гаралгшй өнгөрч байжээ.
1985 он – 13 настай Эйдсын өвчтөн Райан Уайт Индианагийн Western Middle School-д гэрээсээ утасны холболтоор хичээлд “оролцож” эхэлсэн аж. Өмнө нь өвчний улмаас биеэр оролцохыг хориглосон байсан.
2022 он – FBI-ийн нотлох баримтаас харахад АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорид дахь эдлэн газраас гарсан 15 хайрцагнаас 14-д нь нууц зэрэглэлтэй баримт бичиг, хувийн бичиг болон сонин сэтгүүл холилдсон байсан нь илэрч байсан хэмээн AP News-ийн “Today in History: August 26 гэсэн буланд нийтлэгджээ.
Эх сурвалж:www.zms.mn