Б.ЖАВХЛАН

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суудлын хоёр автомашин мөргөлдөж, нэг автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага өнөө өглөө 05:33 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, “Лексүс-570” загварын автомашин нь иргэн Н-ийн “Приус-55” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас “Приус-55” загварын автомашины жолооч Н /30 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдаж, ухаан алдсан байсныг 06:05 цагт эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна