Д.Дарамбазар
Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний “Counter Strike 2” төрөлд Монголын The MongolZ баг аварга боллоо. Сар хүрэхгүй хугацааны өмнө багийн хамгийн сул тоглогч хэмээн интернетэд нэрлэж байсан М.Содбаяр /Techno4K/ шилдэг гэдгээ харуулж үнэ цэнтэй тоглогчоор тодорлоо.
Ингэснээр И-спортын хуудсанд Монголын тамирчид ямар чадамжтай, илүү болохыг баталж байна. Учир нь өнгөрсөн жил болсон И-спортын Pubg mobile төрлийн дэлхийн аваргад Монголын гурван баг I, II, IV байрт шалгарч байсан удаатай. Тэгвэл энэ удаад дундаж нас 21-ууд цойлж байна.
Энэ тэмцээнд дэлхийн 16 баг оролцож, 1,250,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдсөн юм. Аваргын шатанд Турк улсын “Aurora Gaming” багийн эсрэг манай баг “Best of 5” буюу таван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглож 3:0 харьцаагаар хожсон. Эхний үе буюу өөрсдийн сонгосон Mirage map дээр 16:14 тооны харьцаатайгаар нэмэлт үед ялалт байгуулсан бол хоёрдугаар үед эсрэг багаа өөрсдийнх нь сонгосон Dust II map дээр буулгаж авав. Гурав дахь Nuke map дээр тэд 13:4 харьцаатайгаар ялалт байгуулснаар энэ тэмцээний 500 мянган ам.долларын эзэд болж өөрсдийн нэрийг Эр-Рияд тамгаллаа. Учир нь тус тэмцээн Counter strike-ийн төрөлдөө хамгийн том нь билээ. Манай тамирчид өнгөрсөн тэмцээнүүдэд буюу ийм томоохон төрөлд түрүүлж үзээгүй ирсэн. Гэвч сүүлийн “Мажор” буюу Blast Auston Major тэмцээнээс өөрсдийн чадамжаа харуулж дараагийн тэмцээнүүдэд финалын шатанд шалгарах чадамжтай гэдгээ харуулж дэлхийн нэгд эрэмбэтэй Францын Team Vitality багийг хоёр удаа хожиж алсгалгүй түрүүлж байсан цувралуудыг зогсоосон ганц баг юм. Түүнийгээ ч баталж энэ тэмцээнд учраа таарсан бүх багийн лого бүхий алтан дардсыг хугаллаа.
Эх сурвалж: zms.mn