Бүжигт "дурласан" засварчин

Намуухан шивэрсэн борооны чимээнд үүлсийн сиймхийгээр нарны туяа үлбэгэрхэн цухуйх тэр л агшинд хөдөөгийн байгаль өнгөө сэргээж, сэтгэлийн гүнээс уянга цалгим таатай байлаа. Тэр аниргүйд хүний дуу хөг нэмнэ. Хүүхдүүдийн инээд  цуурайтан, залуус бие биеэ цаашлуулан хөгжилдөх нь уул, усанд уянгалан үлгэрийн орон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хөдөөгийн тайван амьдрал, байгалийн тансаг дүр зураг, хүний инээд хөөр гурав нийлж сэтгэлд гэгээ цацруулсан нэгэн мартагдашгүй агшинг бүтээж байв. Найзууд амралтын өдрөөрөө салхилж яваа нь тэр ажээ. “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн “Дулаан шарын гол”ТӨХК-ийн зуухны засварчин О.Пүрэвдоржийг урилаа. Үндэсний хэмжээний өдөр тутмын сонины тэргүүн нүүрэнд зураг нь тавигдах юм хэмээн нэлээд ятгасны эцэст түүнийг зөвшөөрүүлсэн юм. “Тэгвэл гэрээсээ дээл хувцсаа аваад ирье, удахгүй ээ” гээд эхнэрийн хамт машин руугаа ухасхийлээ.

 

Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны зургадугаар сараас 2025 оны наймдугаар сар хүртэлх иргэдийн дэмжлэг буюу рейтингийг нэгтгэн зарлажээ. Түүгээр, энэ наймдугаар сард Л.Оюун-Эрдэнийн рейтинг ойролцоогоор 20 орчим хувь өсөж гарчээ. Түүний рейтинг 2019 оны хоёрдугаар сар, 2020 оны хоёрдугаар сар,2022 оны аравдугаар сар, 2024 оны арванхоёрдугаар сарынхтай нь дүйжээ.

 

Г.Золбоо: Гадаад орчны эрсдэл өндөр байгаа үед дотоод нөөцдөө тулгуурлахаас аргагүй

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Сангийн яамны санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоог урилаа.