Б.ЖАВХЛАН

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2025 оны наймдугаар сарын 18-22-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн цагдаагийн газартай хамтран шөнийн цэнгээний газар, сэжигтэй этгээдүүдийн гэр, орон сууц, ажлын байр, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдэд холбогдох зургаан бүлгийг илрүүлж, дөрвөн төрлийн синтетик бодис, мансууруулах зорилгоор урвуулан ашигладаг эм, мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал зэргийг хураан авчээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд 22-28 насныхан байна. Тэдгээрийн тав нь урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байжээ.