Ч. Бямбахажид
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм. Олон улсын нэр хүндтэй уг тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцох юм. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оролцогчид ирнэ.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцохоор Япон улс болон Энэтхэг улсын багууд өчигдөр буюу энэ сарын 21-нд манай улсад ирсэн. Харин бусад улс орны багууд өнөөдөр ирэх юм.