Б.ЖАВХЛАН

Холимог тулаанч З.Шинэчагтга нь "Эмэгтэй хүний биед халдаж, хөнгөн хохирол учруулсан" гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, З.Шинэчагтга 310 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн заалтын дагуу шийдвэрлэсэн байна.