Ч.БЯМБАХАЖИД
Өнгөрсөн долоодугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг 15-17 насны гурван хүүхэд бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ.
Тухайн гурван этгээд хохирогчийн биед хутга тулган гар утас, эд зүйл болон гадуур хувцсыг нь дээрэмдээд зугтсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.