Ч.БЯМБАХАЖИД

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд Туул голд живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 16:28 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Улмаар Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 187 удаагийн шумбалт хийжээ.  Харин хүүхдийн цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас өчигдөр 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.