Б.ЖАВХЛАН

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр болсон Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаанд танилцууллаа. Тодруулбал,

Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 26, 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно. Сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 25, 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох аж.