Улаанбурхан өвчний улмаас 10 хүн нас баржээ

Б.АРИГУН

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 14-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13315  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-34 хүн байгаагаас хөнгөн долоо, дунд зэрэг 25, хүнд байдалтай хоёр иргэн байна. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13249, гэрээр эмчлүүлж буй 22, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5018 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3009, 5-9 насны 1716 хүүхэд улаанбурханаар өвджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.