Б.ЖАВХЛАН

Наймдугаар сарын 13-ны өдөр Туулын "хар цэг" гэж нэрлэгддэг Сонсголонгийн гүүр орчмын голд 11-12 настай хүүхдүүд тоглож байгаад нэг нь усанд урссан гэх мэдээлэл НОБГ-т ирсэн байдаг. НОБГ-ын эрэн хайх, аврах баг тус газарт эхний өдөр 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар долоон км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон. Мөн өчигдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, үдэш 22.00 цагт эрлийг зогсоосон байна. Тэгвэл өнөөдөр гурав дахь өдрөө эрэн хайх ажиллагааг дахин үргэлжүүлж байгаа талаар мэдээллэ