Б.ЖАВХЛАН

Монголоос БНСУ-ын Пусан хот руу өчигдөр ОМ311 дугаартай нислэгээр очсон Монгол Улсын иргэн А /50 настай, эрэгтэй/ нас баржээ. Нислэгийн үед Монгол Улсын иргэний биеийн байдал муудахад онгоцонд сууж явсан хоёр эмч тусламж үзүүлжээ. Онгоц орон нутгийн цагаар 11:41 цагт "Гимхэ" нисэх онгоцны буудалд газардан яаралтай Монгол Улсын иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч нас баржээ.  

Иргэн А-тай хамт явсан гэр бүлийн хүнээс Цагдаагийн байгууллага мэдүүлэг авахад тухайн иргэн зүрхний өвчтэй байсан нь тогтоогджээ. Хэргийн талаар Пусан хотын Цагдаагийн газар шалгалтын ажлыг эхлүүлсэн талаар "Пусан Илбү" сонины газраас мэдээллээ.