Б.ЖАВХЛАН

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia цахим системээр хүлээн авч байгаа билээ. Тодруулбал 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авч байна. 

2025-2026 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 278.290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна. Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

  •     2 настай-30304
  •     3 настай-31843
  •     4 настай-35698
  •     5 настай-37837 хүүхэд байна. 

Одоогоор 95935 хүүхэд бүртгүүлээд байна.