Б.ЖАВХЛАН

Энэ сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал Япон Улсын иргэн ...-г Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халааснаас нь нэг сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.